Боулингийн “Winners” клуб анхны тэмцээнээ 5 сая төгрөгөөр байллаа

2019 оны 03 сарын 04

Боулингийн спортод дуртай, өмнө нь клубын харьяалалгүй байсан хэсэг залуусын шинэхэн байгуулсан “Winners” клубээс өнгөрөгч амралтын өдрүүдэд “Big bowling” төвд клубынхаа нэрэмжит анхны тэмцээнээ амжилттай зохион байгуулж, 5 сая төгрөгөөр байллаа.

“Winners” клубын нэрэмжит анхны тэмцээний аваргаар “Winners-1” баг шалгарч 2,4 сая төгрөг, аваргын цом, алтан медаль өргөмжлөл хүртлээ.

Хоёрдугаар байранд “Strikes-1” баг орж, 1,5 сая төгрөг, мөнгөн медаль, өргөмжлөлөөр шагнуулж, гуравдугаар байранд орсон “Big bowling-1” баг 900 мянган төгрөг, хүрэл медаль, өргөмжлөлийн эзэн болцгоов.

Нэг баг 6 гишүүнээс (4 эрэгтэй, 2 эмэгтэй) бүрдсэн. Баг тус бүр 2 тоглолт гүйцэтгэж хамгийн бага оноо авсан 2 багийг хассаар шилдэг 4 баг үлдэж, 1-ээр гарсан нь 4-өөр гарсантайгаа халз тоглож, хожсон багууд нь аваргын төлөө хүч сорьсон юм.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин, спортын дэд мастер Б.Батхүү (218 оноо), эмэгтэйчүүдээс “Strikes” клубын Т.Долгормаа (195 оноо) нар тодорлоо. Шилдэг  тамирчид тус бүр 100 мянган төгрөг хүртсэн.

Ийнхүү боулингийн хүчирхэг клубуудтэй ана мана өрсөлдөж чадах “Winners” клуб шинээр мэндэлсэн нь Монголын боулингийн спортын хөгжилд шинэ өнгө төрх нэмж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top