Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг Говьсүмбэрээс баривчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

Говьсүмбэр аймгийн Сайхандулаан сумын иргэн Н-ний гэрт 2019 оны  хоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хулгай орж, эд зүйл алдагдсан хэргийг аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Шалгалтын явцад хэрэгтнүүдийг илрүүлэн баривчилжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Б, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б, Н, Дундговь аймгийн харьяат А нар нь хохирогчийн гэрийн хаалгыг таслагч багаж ашиглан эвдэж, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, холбогдох шалгалтыг хийж байгаа юм байна.

Дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотод гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(59.153.115.192) 2019 оны 03 сарын 05

Говь-Сүмбэр аймагт Сайхандулаан сум гэж байхгүй.Орон гаран байдлаа орхи.

0  |  0
sugar(66.181.169.66) 2019 оны 03 сарын 05

zuv bichildee setguulchee govisumber aimagt saikhandulaan gj sum bhgui bas utga nairuulga tui ch alga

0  |  0
Top