“Соёл урлагийн залуу манлайлагч” төслийн уралдаан зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

 

Монголын Урлагийн Зөвлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй Arts Council of Mongolia - US хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг 11 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ жил 10 жил тогтвортой хэрэгжсэн ололт амжилтандаа тулгуурлан хөтөлбөрийн нийт оролцогчдын дунд төслийн уралдаан зарлажээ.

 

Төслийн уралдааны зорилго:

 

  • Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих
  • Төгсөгчдийн дунд хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Олон нийтэд чиглэсэн бүтээлч төслийг хамтран хэрэгжүүлэх
  • Уран бүтээлчдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх

 

Санхүүжилтын дүн:

  • 6 сая хүртэлх төгрөг

 

Уралдаанд хэн оролцох:

  • МУЗ-ийн “Соёл Урлагийн Залуу Манлайлагч” хөтөлбөрийн үе үеийн төгсөгч

 

Төсөл ирүүлэх чиглэл:

  • Урлагийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулсан байх
  • Хүүхэд залуучуудын урлагийн боловсролыг дээшлүүлэх
  • Тогтвортой Хөгжлийн Зорилтыг дэмжсэн байх

 

Төслийн шаардлага:

  • Төслийн багт 3 ба түүнээс дээш хөтөлбөрийн оролцогч байх
  • Багийн гишүүд соёл урлагийн салбарт ажиллаж байгаа, туршлагатай
  • Төсөл нь шинэлэг, бүтээлч, олон нийт, хүүхэд залууст чиглэсэн байх
  •  Төсөл нь хувь хүний уран бүтээлийг санхүүжүүлэхгүй

Төслийн хэрэгжих хугацаа:

  • 2019 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл

Төсөл хүлээн авах хугацаа:

Төслийн саналыг 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал education@artscouncil.mn хаягаар хүлээн авна.

Өргөдлийн маягтыг татах: https://goo.gl/forms/YNJoprNXcqm0kFzZ2
Монголын урлагийн зөвлөлийн байр болон цахим хуудаснаас авах боломжтой.

Төслийн сонгон шалгаруулалт:

Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөл, хөтөлбөрийн хорооны гишүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах хороо шалгаруулалтыг хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр зарлана.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn, 319015, 319017 утсаар болон education@artscouncil.mn хаягаар холбогдон авна уу.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top