Герман мэргэжилтэн Майкл Вайссаар ахлуулсан Үндэсний шигшээ болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багууд 3-р сарын 2-ны өдөр урд хөрш БНХАУ-ыг зорьсон билээ. Манай хөлбөмбөгчид БНХАУ-ын Кумминг хотноо бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа бөгөөд энэ сарын 16-ны өдөр эх орондоо эргэн ирэх юм.
“Үндэсний шигшээ баг энэ жил ДАШТ-ий урьдчилсан шатны чухал тоглолтод оролцох учир урд хөршид хийж байгаа тус бэлтгэлд онцгой ач холбогдол өгч байна” гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Харин залуучууд манай улсад 3-р сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах 23 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцоно. Манай баг Хойд Солонгос, Хонконг, Сингапурын багуудтай G хэсэгт орсон байгаа.
2019.03.22
Хонконг – Сингапур 13.00 цаг
Хойд Солонгос – Монгол 17.00
2019.03.24
Сингапур – Хойд Солонгос 13.00
Монгол – Хонконг 17.00
2019.03.26
Хойд Солонгос – Хонконг 13.00
Сингапур – Монгол 17.00
Сэтгэгдэл ( 0 )