Бадминтоны цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Монголын бадминтон сонирхогчдын холбооны удирдах зөвлөлийн хурал 2019 оны гуравдугаар сарын 05-нд боллоо.

Тус хурлаар Монгол улсад бадминтоны холбоо байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөнд Бадминтоны спортын нийтийн биеийн тамирын хүрээнд хөгжүүлэн бүх нийтийн эрүүл мэндэд анхааран ажиллах, холбооны боловсон хүчинд анхаарч, дасгалжуулагч, шүүгч, ажлын албыг сайжруулах, дотоодын тэмцээн уралдааны тоог олшруулан, чанаржуулах, олон улсын тэмцээнийг өндөр төвшинд амжилттай зохион байгуулах, орон нутгийн салбар холбоодыг урамшуулах, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах, Бадминтоны цогцолбор байгуулах төсөл боловсруулж, хэрэгжүүлэх, "Токио-2020" Олимпийн наадамд эрх авч оролцоход хүчин чармайлт гаргаж ажиллах зэрэг томоохон цогц ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 

Дашрамд дурдахад, Монгол Улсад бадминтоны анхны дасгалжуулагч нь БНАСАУ-ын Пхеньян хотноо бэлтгэгдэж байсан бол анхны тамирчид нь Орхон аймагт долоон тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Японы "Жайка" байгууллагын сайн дурын ажилтны удирдлага дор хичээллэж эхэлж байв. Өнөөдрийн байдлаар бадминтоны спорт нь 10 гаруй аймаг, хотуудад эрчимтэй хөгжиж, 10,000 гаруй тамирчин, сонирхогчид хичээллэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top