“100 жилийн ганцаардал” романаар олон ангит кино хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Алдарт Габриель Гарсиа Маркесын “100 жилийн ганцаардал” романаар “Netflix” кино компани олон ангит кино хийхээр болжээ. 1982 онд Нобелийн шагнал хүртсэн энэхүү зохиолоор анх удаагаа кино хийх зөвшөөрөл авсан нь энэ юм. Зохиолчийн гэр бүлийнхэн ердөө ганц удаа л кино хийх зөвшөөрөл олгосон талаар “Netflix” мэдээлсэн байна. 2014 онд нас барсан Габриель Гарсиа Маркесын гэр бүлийнхэн өнөөдрийг хүртэл “100 жилийн ганцаардал” романаар кино хийхийг зөвшөөрөхгүй байсаар ирсэн билээ. “Аав маань зохиолоор нь кино хийхийн эсрэг байдаг байсан. Кино хийлээ гэхэд испани биш өөр хэл дээр гаргаасай гэж тэр хүсэх байсан” гэж Маркесын хүү Родриго Гарсиа ярьжээ.

Америкийн компани “Netflix” ийнхүү “100 жилийн ганцаардал”-ыг дэлгэцэнд амилуулах талаараа танилцуулсан ч киноны найруулагч нь хэн байх нь тодорхой бус байна. Харин киноны продюсер нь Маркесын хоёр хүү байх аж.

Алдарт Габриель Гарсиа Маркес 1967 онд “100 жилийн ганцаардал” романаа бичсэн байдаг. Түүний хамгийн алдартай бүтээл болсон эл роман дэлхийн олон оронд бестселлер болж, үүний нөлөөгөөр Латин Америкийн уран зохиол дэлхийд дэлгэрсэн гэж үздэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чанцалдулам аа(182.160.35.3) 2019 оны 03 сарын 07

Хэдэн оны юм олоод орчуулцан юм бэ? Олон ангит кино нь байдаг ш дээ.

0  |  0
Top