ТӨВ: Лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 09

Төв аймгийн хүүхдийн оролцооны байгууллагын “Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе” XIV чуулганы төлөөлөгч хүүхдүүдийн гаргасан уриалгыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын А/03 тоот захирамж гарсан. Уг захирамжийг үндэслэн энэ оноос эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосон юм. Энэ өдөр хүүхдүүдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойг сонсож, тэдний санаа бодлыг хүндэтгэн үзэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусган ажиллах юм.

Энэ удаагийн “Хүүхдээ сонсох өдөр”-өөр аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ж.Батжаргал Зуунмод сумын МСҮТ-ийн сурагчидтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Мөн МСҮТ үйл ажиллагаа явуулдаг Баянчандмань, Эрдэнэ, Заамар сумдад “Хүүхдээ сонсох өдөр”-ийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top