Мэргэжлийн сүмогийн озэки асан Тэрүнофүжи энэ Хаврын тэмцээнээс дохёндоо эргэн ирж байгаа билээ. Хүнд гэмтэл бэртлийн улмаас барилдалгүй бараг жил болсон Тэрүнофүжи өнөөдөр жониданы дохён дээр гарч ирлээ.
Жониданы барууны 48-д бичигдсэн Тэрүнофүжи зүүн жигүүрийн 48 дахь бөх Ваканогүчиг зайлж, давлаа. Өнгөрсөн жилийн Хаврын тэмцээний 11 дэх өдрөөс хойш анх удаагаа ялалтын амтыг мэдэрч байгаа нь энэ. Тэр үед Тэрүнофүжи жюүрёод барилдаж байлаа.
Өглөөний 10 цаг орчим бараг хоосон Бөхийн өргөөнд хоёр өвдгөө боосон Тэрүнофүжиг гарч ирэхэд цөөхөн хэдэн үзэгч ихэд баярлан угтсан байна. Зайлсан ч гэсэн ялж чадсан Тэрүнофүжи сэтгүүлчдэд “Дохён дээр гаралгүй удсан болохоор бага зэрэг эвгүй байлаа. Нэг сонин мэдрэмж төрөөд. Үзэгчдийн дэмжин хашгарч байгааг сонсоод баярласан” гэж хэлсэн байна.
Озэки байсан бөх макүшита зиндаанд ч барилдаж байсан түүх байхгүй. Харин манай бөх жониданаас буцаад дээд зиндаанд дэвших зорилго тавиад барилдаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Arhi ih uusan daa. Aldaan deeree suraltsaj sain barildaj aldsan tsoloo erguulj avaarai. Amjilt.
БЭРТЛЭЭ САЙН ЭДГЭЭЖ БАЙХГҮЙ БОЛ ИЙМЭРХҮҮ БОЛЖ БАЙГАА ЮМ ДАА.АВРАГА БОЛОХ ХҮҮ БАЙСАН ЮМ САН.ХАЙРАН ЦАГ ХУГАЦАА ХӨЛС ХӨДӨЛМӨР.
mongol buhchuudiinhee amidralaar toglochihood saihan bgaa yum baihdaa. uzen yadaj baina ene novshiig
Энэ нөхөр одоо барах уу.