Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын 7-10-ны ѳдрүүдэд аймгийн Спортын тѳв ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Волейболын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцож баг тамирчдад шагнал гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Ташрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан үеэс одоо хүртэл аймгийн долоон сургуульд ѳѳрийн нэрэмжит Волейболын гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээн хичээллүүлж, баг тамирчдын амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр байгаа аж.
Тэмцээний нийлбэр дүнгээр Спорт сургуулийн баг тамирчид тэргүүллээ.
Тэмцээний дүн
Эрэгтэй
1-р байрыг Спорт сургууль
2-р байрыг Мандал 3-р сургууль
3-р байрыг Мандал 1-р сургууль
Эмэгтэй
1-р байр Алтан бөмбөг
2-р байр ILT
3-р байр Баянгол ЕБС
Багийн нийлбэр дүн
1-байр Спорт Сургууль
2-р байр Мандал 3-р сургууль
3-р байр СБ 6-р сургууль тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )