Бөхийн тасалбарыг ОНЛАЙНААР худалддаг боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Монголын үндэсний бөхийн холбоо Ticket.mn-тэй хамтран ажиллахаар боллоо. Монголын үндэсний бөхийн холбоо Ticket.mn-тэй албан ёсоор хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээнд МҮБХ-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, ticket.mn-ийн менежер Г.Ариунбилиг нар өнөөдөр /2019.03.11/ гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа эхэлснээр үзэгчид "Монгол бөхийн өргөө"-нд болох бөхийн барилдаанууд болон бусад урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний тасалбарыг онлайнаар захиалан авч, цаг заваа хэмнэх бүрэн боломжтой болох аж.

Мөн өмнө бөхийн барилдаанд суудлын дугаар харгалзалгүй, дурын суудалдаа сууж үздэг байсан бол үүнээс хойш тасалбар бүр суудлын дугаартай болж байгаагаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top