ДАРХАН-УУЛ: Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг ажиллалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх зорилготой Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг өчигдөр /2019.03.11/ Дархан-Уул аймагт ажиллалаа. 

Дархан-Уул аймгийн хэмжээнд бэлчээрийн даац хүрэлцээгүйн улмаас Сэлэнгэ аймгийн хил залгаа Сайхан, Номгон, Жавхлант, Ерөө, Баянгол, Мандал, Зүүнбүрэн, Хушаат зэрэг 8 сумдад 361 өрхийн 62,1 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Аймгийн нөөц өвс 30, тэжээл 20 тонн, Сумдаас Дархан, Хонгор, Шарын гол сумд нөөцийн өвс, тэжээлээ зарцуулаагүй байгаа бөгөөд Орхон сум 28 тонн өвс, 10 тонн тэжээлийг малчдад борлуулсан байна. Өнөөдрийн байдлаар сумдын хэмжээнд нийт 162 тн өвс, 57 тн тэжээлийн нөөцтэй байгаа талаар мэдээлж дараах асуудлыг уламжиллаа.

Үүнд, Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шар усны үерээс хамгаалах бетон доторлогоотой суваг, үерийн боомтыг сэргээн засварлахад шаардагдах 2,1 тэрбум төгрөгийн төсвийг УОК, БХБЯ тус тус хүргүүлснийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Аймгийн хэмжээнд гамшиг, цаг агаарын аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тоо давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа шуурхай албаны автомашины ашиглалтын хугацаа дууссан, хүрэлцээ муу байгаа 2 нэгж техникийн “пургон автомашин” дэмжлэг үзүүлэх, Аймгийн хэмжээнд бэлчээрийн зориулалттай худгийн хүрэлцээ муу байгаа тул шинээр нэмж худаг гаргахад дэмжлэг үзүүлэх, Аймгийн мал эмнэлгийн газарт 1 нэгж техникийн “фургон автомашин” дэмжлэг үзүүлэх саналыг уламжилсан юм. 

 

 

                  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top