"Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ

2019 оны 03 сарын 12

1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ. 

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим оролцоно. Удирдаач Б.Батбаатар /МУСТА/.

 

ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨС
 

АЖ, Төрийн хошой шагналт Л.МӨРДОРЖ, "Алтан Өргөө" симфони чуулбар

Төрийн шагналт Ц.НАЦАГДОРЖ, "Хөөмэй морин хуурын концерт"

Гоцлол хөгжимчин П.Тэмүүжин

Төрийн шагналт Б.МӨНХБОЛД, "Хуучрын концерт"

Гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэн

МУСТА Ж.ЭНХБАЯР "Элегия"

МУССТА Ш.ӨЛЗИЙБАЯР, "Төгөлдөр хуурын концерт"

Гоцлол хөгжимчин Б.Бат-Эрдэнэ нар оролцоно.
 

Дэлгэрэнгүй мэдээллийг  7011-8012 ,  9919-6623  дугаараас лавлана уу!

Тасалбарыг: Улсын Филармонийн касс, Ticket.mn сайтаас авах боломжтой. Мөн 1900-1800 лавлах үнэгүй хүргэнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top