Загвар өмсөгч Цэкү кино урлагт хөл тавьжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

"Mongolia's Next Top Model" шоуны эхний улирлын ялагчаар тодорсон загвар өмсөгч Цэкү буюу Б.Цэрэндолгор кино урлагт хүч сорихоор шийджээ. Тэрээр тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй "Халуун зүрх" уран сайхны кинонд дүр бүтээсэн байх бөгөөд энэ нь түүний анхны дүр биш ажээ. Өмнө нь "Гацуурхан-2" кинонд сурагч охины дүр бүтээж байсан тэрээр энэ удаад "Хоёр Ганаа"-тай хамтран тоглосон байна. 

Тэрбээр ийнхүү кино урлагт хөл тавин өөрийгөө сорьж эхэлсэн бөгөөд шүдний эмч мэргэжилтэй бүсгүйн тухай бяцхан танилцуулгыг хүргэе. 

Загвар өмсөгч Б.Цэрэндолгор 1996 оны долдугаар сарын 31-ний өдөр мэндэлжээ. Түүний биеийн өндөр 179 см, биеийн харицаа 80/60/90. "Ач" Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр хамгийн анх "Ariuna Suri" брэндийн нүүр царай болж байжээ. Тун ч өвөрмөц төрхтэй түүнийг Монголын нэртэй брэндүүд загварын шоундаа урин оролцуулдаг байна. Шоуны ялагчаар шалгарсныхаа дараа Сингапурын "Looque" моделийн агентлагтай тун ч амжилттай хамтран ажилласан тэрбээр сүүлийн үед өөрийн найз залуу болох Kai-тай хамтран влог хийж Юүтүүб сувгаа хөгжүүлж байгаа ажээ. 

 

 

 

 

 

 

Ж.Сондор 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top