Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү С.Бямбасүрэн Хаврын тэмцээнд макүшитагийн баруун жигүүрийн 7-д эрэмблэгдэж байгаа. Өнөөдөр Хоошёорюү зүүний 7 дахь бөх Кизакиүмитэй барилдаж, ошидаши мэхээр ялагдлаа. 146 кг жинтэй, оюутны сүмо угшилтай түүнд тачиай дээр бярдуулан, түлхүүлээд тэр чигээрээ дохёноос гарсан байна.
Барилдааны дараа сэтгүүлчдэд “Мавашины барьц авч чадсангүй. Өнгөрсөн тэмцээнд унасан болохоор өнөөдөр заавал ялна даа гэж хичээсэн ч чадсангүй” гэж ярьжээ.
Хоошёорюү Хаврын тэмцээнд олон давж чадвал ирэх тэмцээнд жюүрёод ч дэвших боломжтой байгаа. Түүний авга ах, их аварга Асашёорюү 9 башё барилдаад цолтой болж байсан бол Хоошёорюү одоогийн байдлаар 7 дахь тэмцээндээ зодоглож байгаа. “Алдар нэртэй ахаа давж гарах талаар бодож байна уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад тэр “Огт бодохгүй байна” гэж хариулсан байна.
Ах дүүсийн цолонд хүрэхээс өмнөх амжилтыг танилцуулья.
Асашёорюү
1999.03 сар Жонокүчи 34 6-1 181.8 cм 106 кг
1999.05 сар Жонидан 85 7-0 түрүүлсэн
1999.07 сар Санданмэ 75 7-0 түрүүлсэн
1999.09 сар Макүшита 53 6-1
1999.11 сар Mакүшита 27 6-1
2000.01 сар Mакүшита 12 3-4
2000.03 сар Mакүшита 19 5-2
2000.05 сар Mакүшита 9 6-1
2000.07 сар Mакүшита 2 7-0 түрүүлсэн
Хоошёорюү
2018.03 сар Жонокүчи 19 6-1 185 cм 107 кг
2018.05 сар Жонидан 42 7-0 түрүүлсэн
2018.07 сар Санданмэ 42 6-1
2018.09 сар Mакүшита 56 4-3
2018.11сар Mакүшита 49 6-1
2019.01 сар Mакүшита 21 5-2
2019.03 сар Mакишита 7 1-1
Сэтгэгдэл ( 0 )