Монгол улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Төрийн банк үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн банкны Удирдах ажилтны баруун бүсийн улсын анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 13,14-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Төрийн банкны гүйцэтгэх захирал, Төрийн банкны 21 аймаг, дүүргийн салбар тооцооны төв болон удирдлагын багийн захирал, менежерүүд оролцож байна.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож, үг хэллээ. Энэ үеэр жижиг дунд үйлдвэр болон бизнесийн зээлийг бага хүүтэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох, ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрах иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэг санал гаргасан байна. Иргэдийн зүгээс бага хүүтэй зээл авах хүсэлтэй байгаагаа сум, орон нутгийн удирдлагадаа уламжилдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )