ДАРХАН-УУЛ: Гэрлэх ёслолын өргөөтэй боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг нь Гэрлэх ёслолын өргөөг барьж байгуулах явдал юм. Дархан хотод өнөөдөр Гэрлэх ёслолын өргөө нээлтээ хийж, анхны хосуудаа хүлээн авлаа. Гэрлэх ёслолын өргөө нь дан ганц иргэдийн хуримын ёслол хийгээд зогсохгүй, шинээр гэр бүл болж буй хосуудад гэр бүлийн үнэ цэнэ, сурагчид болон албан хаагчдад гэр бүлийн бат бэх харилцаа, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг олгох, монгол өв уламжлал, ёс заншлын талаарх сургалтыг явуулах юм байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар Гэрлэх ёслолын өргөөг барьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дархан(121.151.110.93) 2019 оны 03 сарын 15

Барих гэж юу гэсэн үг вэ? Гэрлэх ёслолын ордон угаасаа байдаг ш дээ сайхан засаж сэргээж болдоггүй байсын байх даа

0  |  0
Top