УУХҮЯ: "Эко алтан заамар"-ын зөвшөөрлийг цуцална

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-наас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийг бага хурал өнөөдөр /2019.03.15/ болж байна. Хэвлэлийн хурлын үеэр саяхан Төв аймгийн Заамар суман дахь уурхайд нь осол гарсан "Эко алтан заамар" компанийн зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгдлээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тус компанийн бүх зөвшөөрлийг цуцлах чиглэл өгсөн бөгөөд тус компани дөрвөн лицензтэй ажээ. 

Өнөөдрийн хурлаар мөн салбарын эхний хоёр сарын статистик болон цаг үеийн мэдээллийг танилцууллаа. 

Уул уурхайн салбараас 2019 оны хоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 478.0 тэрбум төгрөгийг татвах, хураамж хэлбэрээр  төвлөрүүлжээ. Үүнийг задалбал,
 

  • Алт – 5.1 тэрбум төгрөг
  • Нүүрс – 184.2 тэрбум төгрөг
  • Цайр – 11.5 тэрбум төгрөг
  • Зэс – 259.8 тэрбум төгрөг
  • Төмөр – 4,3 тэрбум төгрөг
  • Жонш – 3.3 тэрбум төгрөг
  • Бусад – 9.7 тэрбум төгрөг байна.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хан-Уулын иргэн(103.229.120.90) 2019 оны 03 сарын 18

Энэ уул уурхайн яамны ажил гэхлээр сайд нь байгаад дэд сайд нь харагддаггүй юм, харин энд тэнд идэж уух, хүлээн авалт шоу, эсвэл баар цэнгээний газар болохоор Дагз Загджав л тууж байх юм. Энэ нам ер нь ямар шалгуур үзүүлэлтээр томилгоо хийдэг юм бэ? Загдаа мэт дүр эсгэсэн дагзнуудаасаа салахгүй бол та нар ирэх сонгуульд бүр горьдох хэрэггүй болно доо

1  |  0
иргэн(66.181.167.53) 2019 оны 03 сарын 15

тэнд ажиллаж байгаа хэдэн зуун ажилгүй болоод хоцрох юм байна л да.Бүгд л банкны зээл өртэй байгаа ш дэ.Тэгвэл бусад бүх уул уурхайн компаний лицензийг авахгүй юу.

0  |  0
zochin(66.181.160.87) 2019 оны 03 сарын 15

odoo sugart yoriin shagnal ogoh heregtei

0  |  0
zochin(122.201.24.238) 2019 оны 03 сарын 15

gazar ukhaji amidrakhaa bagasgawal yasan yum bol doo . buteen bayguulalt, oyuny chadawkhaaraa amidrakh tsag bolson yum bish uu?

0  |  0
Top