Мэрилин Керро: Унтаж буй хүний зургийг хэрхэвч авч болохгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн оролцогч Мерилин Керро тун ч алдартай нэгэн. Түүний зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж даган дуурайгчид олон байдаг бөгөөд тэрээр унтаж буй хүний зургийг авч болохгүй гэдгийг онцгой анхааруулсан байна. Учир нь хүнийг унтаж байх явцад бие махбод нь тун ч эмзэг, мэдрэмтгий болсон байдаг ажээ. Энэ тухай тэрээр: 

Шөнө хүний сүнс биеэсээ салж, хүн их сул дорой ямар ч хамгаалалтгүй болдог. Иймд зураг дээр сүнсгүй унтаж буй хүний дүр төрх л үлдэнэ. Зураг хүний амьдралд нөлөөлж чадах онцгой энергитэй гэдгийг тэрээр батлаад хэрвээ унтаж байгаа хүний зураг тухайн хүнд сайн санаагүй хэн нэгний нүдэнд эсвэл хар шидтэнгүүдийн гарт орвол зураг дээрх хөөрхий түүний эрүүл мэнд, амь нас, хувийн амьдрал, ажил алба, албан тушаалд ноцтой хор хөнөөл учруулж мэднэ. Зураг дээр сүнс нь байхгүй байгаа нь тухайн хүн хамгаалалтгүй байгаагийн шинж. Хэрвээ ийм зургаа удаан хугацаанд хадгалах тохиолдолд өөртөө элдэв таагүй асуудлыг дуудна. 

Хэрвээ танд ийм зураг байдаг бол тун яаралтай үгүй хийж устгах хэрэгтэй. Үүний тулд урьдчилан аврал эрэх, эрүүл мэндээ сахин хамгаалах маань ерөөл уншуулаад тухайн зургаа булах, эсвэл шатаах хэрэгтэй. Түүнээс гадна хэрвээ хүнийг унтаж байхад нь зураг авч болохгүй гэдэг нь тухайн хүнд ямар хор хөнөөл учруулж болзошгүй гэж гэсэн асуулт зохих ёсоор урган гарна. Эрт дээр үед фото зураг гэж гарч ирэхээс өмнө хүнийг өнгөрсөн хойно нь дурсан санахын тулд зургийг нь зурдаг байжээ. Зүүд гэдэг ямар нэг хэмжээгээр үхлийн нэгээхэн жижиг хэсэг гэж ойлгож болно. Иймд унтаж байхад нь зургийг нь авснаар хүнд хэзээ ч засаж залруулах боломжгүй хор хөнөөл учруулж болзошгүй. Мерилин Керро нэг үе загвар өмсөгчөөр ажиллаж байсан бүсгүй. Тэр үед өөрийнхөө фото зургийн тухайд их болгоомжилдог өөрийнх нь үзэж байгаагаар энергийн орон зайд нь хортой санагдсан нэлээд зураг авалтаас тэрээр татгалздаг байжээ. Фото зураг онцгой ид шидийн хүчтэй тул зөвхөн сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай үедээ зураг авахуулах ёстой гэж үздэг. Биеийн эрүүл мэнд муу, сэтгэл санаа тавгүй эсвэл муу санаатай хар муу хүний хажууд зургаа авахуулах нь амьдралдаа гэнэт санаандгүй гай зовлон дуудах шалтгаан болдог" хэмээн өөрийн ярилцлагадаа дурджээ. 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top