Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо бөхийн дасгалжуулагч Ш.Чинсанаа хамрагдах боллоо.
Унгар улсын Будапешт хотын Биеийн тамир, боловсролын их сургууль дээр зохион байгуулагдах энэхүү "Олон улсын дасгалжуулагчийн сургалт" нь гуравдугаар сарын 18-наас зургадугаар сарын 07-ны өдрүүдэд болно. Өмнө нь манай улсаас туялзуур сэлэмний дасгалжуулагч Д.Ганбаатар, хөлбөмбөгийн дасгалжуулагч З.Баттулга нар эл хөтөлбөрт амжилттай хамрагдаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )