“Redline” хамтлаг шинэ уран бүтээлээ гаргажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Амьд хөгжмийг сонгодог хөгжмийн төрөл болох хийлтэй гайхалтай хослуулж уран бүтээл туурвидаг "Redline" хамтлагийн шинэ уран бүтээл гарчээ. "Redline" хамтлаг 2017 онд байгуулагдсан, "Synth" поп урсгалаар тоглодог.

Тэд дуучин, төгөлдөр хуурч Ц.Тэгшбаяр, хийлч Б.Баярцэнгэл, аргил гитарчин Б.Идэрболд, бөмбөрчин Э.Мөнхбаяр гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй. Гишүүд бүгд мэргэжлийн хөгжимчид гэдгээрээ онцлогтой. “Redline” хамтлагийн 2 дахь уран бүтээл гарчээ. Уран бүтээлийн нэр “Нандин”.

Уг бүтээлийн зураг авалтыг Хөвсгөл аймгийн "Хөвсгөл" нуурын эрэг дээр авчээ. Амьд хөгжим болон байгалийн үзэсгэлэнт байдлыг хослуулсан  “Нандин” бүтээлийг танд хүргэж байна.

 

ВИДЕО ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top