Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит марш тактикийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Нийлбэр онооны дүнгээр Зэвсэгт хүчний 186-р ангийн ахлах ахлагч О.Болдбаатар даргатай тасаг 1 дүгээр байр эзэлж цом, алтан медалийн эзэд боллоо.
Харин ахлах ахлагч Г.Энхтөр даргатай Онцгой байдлын газрын 1-р тасаг дэд байр, Зэвсэгт хүчний 186-р ахлах дэслэгч Л.Эрдэнэбилэг даргатай 3-р тасгийн хамт олон 3 дугаар байрыг тус тус эзэллээ.
Мэдээллийн төв
Сэтгэгдэл ( 1 )
1982-1985 онд Эрдэнэтийн Говилд 210-д алба хаасан. Тэгэхэд Оросын цэргийн ангитай зэрэгцээд байсан