Сэлэнгэ аймгийн удирдлагын баг хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчлэх цар хүрээг сайжруулах олон ажлыг ээлж дараатайгаар хийж байна.
2019 оны аймгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр бий болгосон “Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг” үйл ажиллагаагаа эхлүүллээ. Жилд 250-300 маш хүнд болон хүнд өвчтөнд тусламж үйлчилгээг мэргэжлийн баг орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмж ашиглан хүргэх боломж ийнхүү бүрдлээ.
Аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бий болгосон энэхүү хөрөнгө оруулалт нас баралтыг бууруулж, олон иргэний амь насыг аврах, чирэгдлийг багасгахад ач холбогдлоо өгөх учиртай. Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа, зохион байгуулалттай аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат нар газар дээр нь танилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )