УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт хандан, “Иргэний шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг шалгуулах хүсэлт өгчээ. Учир нь, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Алтаншагай нар хэвлэлийн хурал хийж, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд тамхи татаж, согтуу байгаа дүрс бичлэгийг анх олонд дэлгэсэн юм. Тэгвэл энэ бичлэгийг олон нийтэд цацсантай холбоотойгоор Л.Эрдэнэчимэг хуулийн байгуулагад хандсан байна. Түүнчлэн тэрбээр өөрийгөө дарамтлуулсан гэж үзжээ.
Эрүүгийн цагдаагийн газраас Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 6 дугаар зүйл, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Х.Бат-Ялалтыг дуудаж байцаалт авсан байна.
Энэ талаар Х.Бат-Ялалт цахим хуудаснаа “УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг дарамтлуулсан гэж өргөдөл өгсөн байна. Тэгээд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Оюунчимэг гэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 6 дугаар зүйлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэнэ. Төрийн ордонд өөрийнхөө санаачилж батлуулсан архи, тамхины эсрэг хуулийг шоу шоу гээд согтуугаар тамхи татсан байдалтайгаар “Архи, тамхи, секс бол амьдралын бүх юм” гэж хэлж байгаа төрийн түшээ бичлэг хийж байгааг мэдсээр байж үүнийг илчилсэн нь гэмт хэрэг үү? Тэгээд тэр бичлэгээ цацуулахгүй хэмээн 50.000.000 төгрөгийг өгсөн үйлдлийг нь илчилсэн нь гэмт хэрэг үү. Манай цагдаагийн байгууллага үнэхээр ялзарчээ” гэж бичин, байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 21 )
Эрдэнэчимэг үхэж далд ор
Монголд эм 3-5 дахин үнэтэй байна гэсэн.Ард иргэдийг эмийн бизнесээр хангаж байдаг Монос компани болимоор юмаа.Таны тэр дараитлуулахаас чинь илүү энэ асуудал шүү.
2 лаа таарсан 2 ш дээ ичиж далд ор
Нээрээ л инээдтэй амьтан шүү шанаг,бенз,тарвагны анчин,бүжигчин,архи,тамхи,сэксийг эрхэмлэгч гээд өөр юу юу ч билээ.Солиотой авгай.
Шал инээдтэй юм.Ойрд инээсэнгүй шүү.
Бенз,одоо юу вэ? Больж үз тэнэгхэн минь.
Төрийн ордонд архи, тамхи, секс сурталчилж байсан шаамбий авгай л байна шдээ.
Хотын гудмаар тамхи татсан хүмүүс дүүрэн бид энэ галзуу гажиг шанага авгайг мартсан шүү дээ
Болиочээ Ремакс гуай, хүнийг ярьж байснаар нь дарамтлахгүй шүү, юм салгах гд багадаад аваагүй бх л даа
Эрдэнэчимэг 2020 оноос өмнө нэр төрөө сэргээлгэж байгаад сонгуульд үзэх нь дээ. цаашаа шүү балай авгай минь. Монголчуудыг химийн хороор мөхөөж , МоАХ-г тэргүүлж нууцаар санхүүжүүлдэг офшор данстай авгай
Энэ иргэний нийгэмийн зорилгыг хувийн ашиг хонжоо болгосон хогын гаруудаас юу ч гарч мэднэ их хэмжээний мөнгө нэхсэн байгаа
Ene odoo bolichoosoo. Remax geed ganii neg companiaraa damjuulj olon myangan zaluuchuudiin tarhiig ugaaj baina. Olson orlgogo baihgui balarsan gazar baiana.
Энэ авгай одоо унтаж байгаад сэрж байгаа юм шиг одоо ирж гомдол момдол болоод явчив...тийм юм бол тэр үедээ яагаад яриагүйм бол ?
БАТЯЛАЛТ НАРТ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ӨГВӨЛ ШУДАРГА ҮНЭНД НИЙЦНЭ !
Өөрөө тамхины хууль гаргачаад хуулиа зөрчөө биздээ
Хүчиндэх гэж дарамталсан юм болов уу?
хөөрхий батялалтаа иргэнээс өргөдөл гаргасан л бол хэрэг нээж шалгадагийг мэдмээрсэн дээ эцсийн шийд нь яаж гарах хь гол биз дээ
ТААРСАН ТААРУУД
БАТЯЛАЛТ ГЭЭД ЭНЭ ДУРАК ЧИНЬ НЯМДОРЖООС ЗУУРААД АВЧИХСАН НЯМДОРЖИЙГ МУУЛЖ НЭРД ГАРАХ САНААТАЙ ЯВДАГ ДУРАК ЮМШИГ БАЙГАА ЮМ.ШАНТААЖААР АМЬДАРДАГ АМЬТАН БОЛОЛТОЙ.
Taarsan 2 taar shuudai bn dsa. 1 n bol gamshig. Nogooh n bol bur 7-n door shantaajchin ym bishuu.butehgui ee