БНХАУ-ын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол Улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтан О.Нямдуламд холбогдох материалыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ.
О.Нямдуламд БНХАУ-ын Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалаар хугацаагүй хорих ялыг 21 жил 6 cap хорих ял болгон өөрчилж, эдлэх ялыг 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 2036 оны аравдугаар сарын 12-ны өдөр хүртэл байхаар шийдвэрлэсэн байжээ. Ялтан О.Нямдуламыг 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно” гэсний дагуу ялтан О.Нямдуламд оногдуулсан хорих ялыг дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний биечлэн эдэлсэн 7 жил 6 сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөн шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 11 )
НЯМДОРЖИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ БАЙХ ДАА.ЯЛТАНУУДЫГ СУЛЛААД ЗАРИМЫГ НЬ ЭМЧИЛНЭ НЭРЭЭР ЯАХ ГЭЖ БАЙГАА Ч ЮМ БИЛЭЭ ДЭЭ.ОНЬСОГО
Tomchuudiin orlogiin eh uusver uchraas har tamhinii hereg tegsgeel ungurdug, yu gj har tamhinii huulia changalj uursdiiguu bagalzuurdav gj. Tegehed jiriin irgen amidarhiin erheer 10 myangan tugrug hulgailaad 10 jil avdag
Mongolchuud ingej oogshuulj bolohgui shuu! Daa yalanguya har tamhinii heregteng bariad ogch baihad sullaad taviuldag teneg garuud shuu! Huulia changatgaach ee!
Mongolchuud ingej oogshuulj bolohgui shuu! Daa yalanguya har tamhinii heregteng bariad ogch baihad sullaad taviuldag teneg garuud shuu! Huulia changatgaach ee!
өө хөөрхий одоо дараагийн ЯЛТАН СОЛИЛЦОХ асуудал хүндрэнэ дээ Танай Хууль Хар тамхины Гэмт хэрэгтэнгүүд дээ хэтэрхий Зөөлөн хандаж байна гээд дараа дараагийн Эх нутагтаа авчирах Ялтаны асуудал хүндрэлтэй боллоо доо Хятадууд манайхан шиг биш Хууль цаазаа дээдэлдэг Улс орон
Ийм хүмүүсийг авчираад ч яадын тэндээ дуусна биз. Одоо монголын сайхан охид хөвгүүдийг хар тамхиар хордуулна. Хар тамхины хуулийг чангаруулмаар байхын ингэж толгойг нь илээд байж болохгүй. Насаар нь хохь цаазаар ав ийм хар тамхичидыг!!!!!!!
Ashgui dee. Eh orondoo erh chuluutei, zuv saihan amidraarai