Хөрөнгө оруулалт авсан "The Wasabies" хүлээлтэд нийцэв үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

"Шарк танк" нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаарт охидын "The Wasabies" хамтлаг оролцсон билээ. Тус нэвтрүүлэгт хамтлаг дуучид оролцож байсан түүх байдаггүй бөгөөд тэд хамгийн анх зориглон оролцож, энэ нь ч тун амжилттай болж шаркуудаас хөрөнгө оруулалт авч чадсан. 

Азидаа нэрд гарах зорилготой байгаа охид тэр цагаас хойш хүлээлт үүсгэж эхэлсэн бөгөөд өчигдөрхөн тэдний шинэхэн уран бүтээл олны хүртээл болжээ. Харин тэд хүлээлтэд хэр нийцсэн бол?  

Тэдний Юүтүүб суваг болон фэйсбүүк хуудас дахь олны сэтгэгдлээс харахад охидыг бүжгийн эвслээ улам сайжруулахыг зөвлөсөн байх бөгөөд бусдаар бол "ок" хэмээх үнэлгээг авчээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top