АУДИО: Төрөлх МОНГОЛ ХЭЛ минь

О.Батсүх | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан сонсогч та бүхэндээ яруу найрагч Б.Батхүүгийн "ТӨРӨЛХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ" шүлгийг сонордуулж байна. 


"ТӨРӨЛХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ"
МАНДАХ НАРНЫ СҮҮН ХЭЛ МИНЬ
МОНГОЛ ТӨРИЙН СҮЛДЭТ ХЭЛ МИНЬ 
МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ ХЭЛ МИНЬ 
МОНГОЛ ТҮМНИЙ ЗАЯА ХЭЛ МИНЬ
ХҮЛЭГ МОРЬДИЙН ТООСОНД ШИНГЭЖ 
ХҮСЭЛД МИНЬ ИРСЭН ЭХ ХЭЛ МИНЬ
ХӨХ МОНГОЛЫН ОМОГ ТҮҮХ 
ХҮН ЧУЛУУНЫ ДОМОГ ХЭЛ МИНЬ
ТЭНГЭРТ ХҮСЛЭЭН ДААТГАХ ЭХ ХЭЛ МИНЬ
ГАЗАРТ ҮЙЛСЭЭН ШИВНЭХ ТӨРӨЛХ ХЭЛ МИНЬ
МАРТАЖ ҮЛ БОЛОХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ 
МӨНХӨӨЖ ҮЛ БОЛОХ АМИН ХЭЛ МИНЬ
ГАЛ ТАХИЖ, ЛУС АРГАДСАН ХУВИЛГААН ХЭЛ МИНЬ
ГАЗАР ТЭНГЭРИЙН АМЬД ХЭЛХЭЭ МОНГОЛ ХЭЛ МИНЬ
БУРХАН СОНСОЖ БУЗРЫГ АРИЛГАХ ТАРНИ ХЭЛ МИНЬ
БУУРАЛ ДЭЭДСИЙН СУРГААЛЬ АЙЛДАХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ
ҮРДЭЭН БҮҮВЭЙ АЯЛАХ ДУУН ХЭЛ МИНЬ 
ӨВГӨД ҮЛГЭР ХУУЧЛАХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ
ҮНДЭС ЯЗГУУРТ ШИНГЭСЭН ЭХ ХЭЛ МИНЬ 
ҮЕИЙН ҮЕД МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ
ЗУУН ЗУУНД НАР ДАМЖИН ӨРТӨӨЛСӨН ЭХ ХЭЛ МИНЬ
ЗУУРДЫН АМЬДРАЛД СУДАР ХӨЛГӨЛЖ УЛБААЛСАН ТӨРӨЛХ ХЭЛ МИНЬ
ТЭНГЭРИЙН ЗААДАЛ ГАЗРЫН ХҮЙСЭНД ГАГНААСТАЙ ХҮН ХЭЛ МИНЬ
ТӨРЖ ТӨГСӨХИЙН ЗАВСАРТ ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭХ ХҮЙН ХЭЛХЭЭС МИНЬ
ТЭНГЭРИЙН ХУР ГАЗРЫН ҮНДЭС МОНГОЛ ХЭЛ МИНЬ
ТЭНХЛЭГТ ОРЧЛОН ЭНЭ ЕРТӨНЦИЙН ЭГШИГТ ХЭЛ МИНЬ
ЭНЭРЭЛТ ЭХИЙН СҮҮН ЕРӨӨЛТЭЙ ТӨРӨЛХ ХЭЛ МИНЬ
ЭХ ОРОН, ГАЛ ГОЛОМТООН АРГАДАХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ
НАРАН ТОЙРОГТ ЭРГЭХ ТОГОРУУ ЦЭНХЭР ДЭЛХИЙН
НАМТАР ТҮҮХИЙГ ХУУЧЛАХ ТӨРӨЛХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ
НАСАН МӨНХИЙН ХУТАГТАЙ ИХ МОНГОЛ ГҮРНИЙ
НАЙМАН ЗУУНЫГ ӨЛГИЙДСӨН НУУЦ ТОВЧООН ХЭЛ МИНЬ
СҮНС СҮҮДЭР ХОЁРЫН МИНЬ ХЭЛХЭЭС ЭХ ХЭЛ МИНЬ
СҮР СҮЛД ХОЁРЫН МИНЬ ХОЛБООС МОНГОЛ ХЭЛ МИНЬ
ТӨРЖ ТӨГСӨХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ ТӨРӨЛХ ХЭЛ МИНЬ
ТОЙРЧ ЭРГЭХИЙН УТГА УЧИР МӨНХИЙН ХЭЛ МИНЬ ..
МОНГОЛ ХЭЛ МИНЬ.
Хэнтийн Батхүү

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kauaar(66.181.161.86) 2021 оны 12 сарын 09

Kausar

0  |  0
Top