ДАРХАН-УУЛ: Эмч нар 10 төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 24

Олон улсын эмч нарын өдрийг анх 1990 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д “Үндэсний эмч нарын өдөр" нэрээр тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш дэлхийн улс орнууд 29 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Ойн өдрийг дохиолдуулан Дархан-Уул аймагт төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эмч нарыг өөрсдийг нь үзлэг шинжилгээнд хамруулж эхэлжээ. Дархан-Уул аймагт 240 гаруй эмч нар ажилладаг байна. Тэд энэхүү өдрөө угтан энэ сарын 16-наас эхлэн хуваарийн дагуу дотор, зүрх судас, мэдрэл, нүд, мэс засал, арьс харшил, БЗДХ, сүрьеэ, эмэгтэйчүүд, ЭХО, элэгний В, С вирус илрүүлэх зэрэг 10 төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдаж эхэлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top