Хакүхо аваргын амжилтын нууц юунд байна вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Японы Осака хотноо өчигдөр 2019.03.24/ өндөрлөсөн мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний сүүлийн өдрийн сүүлийн барилдаан хүртэл өрсөлдөөн үргэлжилж, их аварга Хакүхо 42 дахь түрүүгээ хүртсэнээр мэргэжлийн сүмогийн Хэйсэй эрин төгслөө. Ийнхүү Хэйсэй эринд мэргэжлийн сүмогийн ихэнх рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон “Хэйсэй үеийн их аварга” түрүүлэв. Хакүхо Шёовад 32 түрүүлсэн их аварга Тайхогийн амжилтыг Хэйсэй эринд 42 болгон ахиуллаа. Энэ башё Хэйсэй үеийн сүүлчийн тэмцээн байлаа. 1989 оны нэгдүгээр сарын 8-нд Шёова эрин  хөшгөө хааж, Хэйсэй эрин эхэлсэн бол 30 жил үргэлжилсэн Хэйсэй үе энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд Эзэн хаан Акихито хаан ширээнээсээ бууснаар төгсгөл болох юм. 

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхогийн 42 дахь түрүү хүртсэний дараа түүний барилдааны ур чадвар, амжилт, нууцын талаар судлаачид тус бүрийн дүгнэлтээ өгч байна. Тухайлбал, япон судлаач, сүмо бөх тайлбарлагч Д.Төмөрбаатар "Ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргал Хэйсэй эрний сүүлийн башёд ганц ч уналгүй, 15 давж түрүүлэв. 42 дахь түрүүгээ авсан, эдүгээ 34 настай (ахмад бөх гэж хэлүүлэхэд гайхах юмгүй нас) Хакүхо аваргын амжилтын нууц юунд байна вэ? Монголын агуу их аваргын удам, бөхийн авъяас түүнд бий. Гэхдээ том амжилт гаргахад энэ хангалтгүй. Анх сүмод барилдаж эхлэхэд түүнийг аварга болно гэж итгэх хүн олон байсангүй. Эхний үеийн бэрхшээл хүндрэлийг тэр өөрөө ганцаараа даван туулсан (багш дасгалжуулагчид, Монгол Японтолон хүний тус дэм байсан л даа). Дараа үед тэр сүмогийн арга мэх, техник ур чадвараар онцгойрч ирсэн. Хөлс урсгасан бэлтгэл, тэвчээр... Дунд үед сэтгэл зүйн бэлтгэл амжилтынх нь гол нөхцөл болж байв. Сүүл үе рүү гэмтэл бэртэл, өсөн дэвжиж буй залуу сүмочдын өрсөлдөөн Хакүхо аваргаас илүү их ухаан шаардах болов. Өнөөдөр тэрбээр тактикийн барилдаан хийж байна. Гэмтэл бэртэлттэй байхад хүчлэн барилдах зөв үү, тухайн тэмцээнд тухайн бөхтэй яаж барилдах вэ, гэх мэтээр бодож сэтгэх болов. Зөв тактик түүнд өөрт буй хурд, арга мэхээ шавхан барилдах боломжийг олгож байна. Тактикаа улам боловсронгуй болгон барилдвал олон түрүүлэх шинжтэй.  Хакүхо аваргын хуримтлуулсан туршлага, мэх, бөх болгонд байхгүй уран тактик дараа дараагийн үеийнхэнд хэрэг болох нь дамжиггүй. Зодог тайлсны дараа Ояаката буюу Дэвжээний захирал болж байж л энэ ажлыг хийнэ! Хакүхо аваргад зүгээр л чин сэтгэлээсээ баяр хүргэе" гэжээ. 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.43.22) 2019 оны 04 сарын 01

Saihan avarga!

1  |  0
мандир(66.181.161.109) 2019 оны 03 сарын 30

сайхан аварга бидний бахархал

0  |  0
uben(121.191.192.134) 2021 оны 03 сарын 25

amia hicheesen haramch hun

0  |  4
Mongol(202.179.31.40) 2021 оны 03 сарын 25

Arliin orniig buhiilugsun ih avragdaa eruul enhiig husie.

3  |  0
Баагий(124.158.124.174) 2019 оны 03 сарын 28

Тэнгэр заяатай монголчуудад заяагдсан агуу аварга

2  |  0
Abir(202.126.89.23) 2019 оны 03 сарын 28

Hakuxo 50 turuulnee tuund bolomj duuren bgaa

1  |  0
Abir(202.126.89.23) 2019 оны 03 сарын 30

Hakuxo 50 turuulnee tuund bolomj duuren bgaa

3  |  1
зочин(43.242.242.128) 2019 оны 03 сарын 31

би аса аваргыг л аварга гэж боддог доо...үнэхээр. хакухо аварга бол аавын хүү, аса аварга бол чингисийн хүү...

7  |  4
Zochin(202.126.89.31) 2019 оны 03 сарын 26

Bohiin udam uiggui beltgel tesver hatuujil udam sudar osson orchin eruul chireg bye bialdar tsever agaar tsagaan idee natural huns geed l olon yum yarih bhdaa hamgiin tovchihnoor bol Mongol hun bolohoor l iim amjiltand hurj bgaa yum.

0  |  0
zochin(202.126.89.158) 2019 оны 03 сарын 29

Setgel zui,taktik,hurd,huch geed buh zuil togs bna.

1  |  0
Зочин(66.181.160.91) 2019 оны 03 сарын 31

Дархан аварга Ж.Мѳнхбатын алдаа дутуу болгоныг гүйцээсэнмтѳгс хувилбар.Биеэ бялдар том, ухаан их тооцоотой, хүмүүжил гээд ѳѳлѳх юм алга даа.Япон эхнэрийн нѳлѳѳ энэ их амжилтанд хүрэх бас нэг нууц .Аса ийм эхнэртэй байсан бол жамаараа сумог орхиж байсан бол гэдэг үг хэлэгдэхгүй байлаа.Сүүтэй гүүний унага цуутай хүний үр гэж .Аугаа аварга Мѳнхбатын буян заяан үр оргил ѳѳд тэмүүлээд бай.Мѳнх тэнгэр ивээг хурай хураа хураа.

23  |  0
Monkhzaya(64.119.21.76) 2019 оны 03 сарын 31

Arga uhaan hosoldon hun bna lee

6  |  0
Zochin (113.210.199.181) 2019 оны 03 сарын 31

Aguu hun.

8  |  0
Top