Өнгөрөгч сарын 21-нд дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч эх орныхоо нэрийг дуудуулсан ОУХМ Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирнэ. Тэрээр дэлхийн ноён оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин юм. Түүний авиралтыг “Mongolian Expeditions” компани хариуцжээ. Б.Гангаамааг эх орондоо хөл тавихад нь Биеийн тамир, спортын хорооны удирдлагууд болон Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүлээн авч уулзах аж.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )