АТГ-аас нэр бүхий найман шүүгчид хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэдний тавыг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж байгаа бол гурвыг нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар мэдээлэхдээ "АТГ-аас нийт найман шүүгчид хэрэг бүртгэл нээж, шалгаж байна. Тэднийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Элбэгдоржийн үед томилогдсон Дээд шүүхийн бүх шүүгчийг шалгаж зайлуулах ёстой.