ДАРХАН-УУЛ: Хог хаягдыг ялган, мөнгөөр худалдан авч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

“Сан-Оргиу” ХХК 2003 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд анхлан Хуванцар хог хаягдал дахин боловсруулж хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийг нэвтрүүлж түүгээрээ хот тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэн баялаг бүтээж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамт олон юм. Тэд энэ оноос эхлэн Дархан хотод “Хог хаягдал – мөнгө – бүтээгдэхүүн” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн зорилго нь аж ахуйн нэгжүүд тус бүртээ нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хамгаалах их үйлсэд бодит үр дүн бүхий шийдлийг хамтран хэрэгжүүлэхэд оршжээ. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй айл өрх, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа таван төрлөөр ангилан тушаах бөгөөд тус бүрийн төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар өгөх юм байна. Тухайлбал, ундаа усны бүх төрлийн сав 1 кг нь 130 төгрөг, хаягдал гялгар уут кг нь 150 төгрөг, Лааз 200 төгрөг /1кг/, элдэв хуванцар  120 төгрөг /1кг/-өөр авч байгаа аж. Хог хаягдлаа ангилан ялгасан иргэд болон аж ахуй нэгжтэй тус бүр гэрээ байгуулан 7 хоногт нэг удаа түүхий эдийг татан авах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top