Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ЗУРГАА ХОНОГ эрүүдэн шүүжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон билээ. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх мэдээллийг өгсөн юм.

Хууль, хяналтын байгууллагаас С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон гэмт этгээдүүдийг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тагнуулын хоёр, ШШГЕГ-ын нэг ажилтныг цагдан хорьсон байдаг. Одоогоор ШШГЕГ-ын ажилтанг батлан даалтад гаргаад байгаа бол тагнуулын хоёр ажилтанг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 15 хоногийн хугацаатай саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эмнэлэгт хэвтүүлээд байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэлдээ дурдсан байдаг. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт /2019.03.25/ хуралдаж, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх бичлэгийг олон нийтэд ил болгох шаардлагатай гэж үзсэн билээ. 

Харин дээрх асуудлаар өчигдөр /2019.03.26/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, эрүүдэн шүүж байгаа бичлэгийн зарим хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгох шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж маш ноцтой асуудлыг гаргаж тавьсан. Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг зөрчсөн, гурван шатны шүүхээс хууль бусаар ялласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Олон улсын хүний эрхийн байгууллага Засгийн газартай холбогдож эхэллээ. Дэлхий нийтийн анхааралд ч өртөж эхэлсэн. Харин Засгийн газрын хуралдаанаар прокурорын зөвшөөрөлтэй эрүүдэн шүүж байгаа бичлэгийг багахан хэсгийг ил болгож, нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг гаргалаа" гэх тайлбарыг өглөө. 

Эх сурвалжаас авсан мэдээллээр эрх баригч намын бүлгийн гишүүд С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзжээ. Тэднийг бүтэн зургаа хоног эрүүдэн шүүсэн гэдгийг зарим гишүүн онцолж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Эрүүдэн шүүж байгаа бичлэгийг гишүүдэд хоёр өдөр тайлбарлалаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийн үзсэн бүтэн зургаан өдрийн эрүүдэн шүүж байгаа бичлэгийг бидэнд ярьж, тайлбарласан. Тагнуулын байгууллагаас ч бичлэгийг сэргээсэн гэдгээ мэдэгдлээ, тодорхой үйл явцыг нь ярьж өглөө. Бичлэгийг удахгүй нийтэд ил болгох байх" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(150.129.141.27) 2019 оны 03 сарын 29

ИЙМ ЭРҮҮДЭН ШҮҮЛТ ЗӨНДӨӨ БАЙСАН БҮГДИЙГ НЬ ЦАГААТГААЧ. БЯМБА ШҮҮГЧИЙГ Ч ЯАСАН ЮМ БИЛЭЭ

0  |  0
jj(43.228.131.90) 2019 оны 03 сарын 29

toriin zutgelten geed baigaa zorig chin yg iu hiisen um be ordnii conhoor sheesen biz dee or hiisen zuiliig n medehgui um baina shuu

0  |  0
Ipgen(66.181.180.92) 2019 оны 03 сарын 28

Tep baacanxvvgiin ypij bga gee...xyyli shhvxiinxnixe xiicen byzap bylai vildliig xamgaalj umguuluud baij bgaa tsapaig ni e...ene my xvptel medceep bj nyyn dapagdyylcan bxgvi uy

0  |  0
Бат(202.9.42.114) 2019 оны 03 сарын 28

Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй

1  |  0
z(66.60.152.98) 2019 оны 03 сарын 28

Mi. Enkhbold, Elbegdorj, S. Erdene tar ”Novotel” zochid buudald nuuts uulzalt hiigeed baigaa suragtai! Bodvol horoo nairuulj baigaa biz. Edgeer aalznuudiig yargaad barihgui ingeed sul taviad baina aa?

0  |  0
ee(66.181.178.180) 2019 оны 03 сарын 28

Ene 2 hunii neg nsnii amidrliig ballasnihaa toloo mongol tor uuchlalt

0  |  0
Ganbold(202.126.88.37) 2019 оны 03 сарын 28

Za tegeed tawag tsuiwan uuh undaa omno n tawij baigaad yriad baigaarai ho yasan yasan genee gj baigaad hergiin ulailgah baisan yumu..

0  |  3
Бат(202.9.43.186) 2019 оны 03 сарын 28

Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй

2  |  0
ухаараач ээ(122.201.27.130) 2019 оны 03 сарын 27

жаахан эрүүл ухаанаар юмыг эргэцүүлээч ээ ардчилсан нийгэм гэдэгт чинь бүх юи ил тод бахй ёстой биз дээ

0  |  0
Зочинбаатар(192.82.65.195) 2019 оны 03 сарын 28

Хуулийнхныг ажлыг нь хийлгэдэггүй хүмүүс нь Элбэгдорж биш УИХ-ын гишүүд шүү дээ. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л ЖДҮ-чдийг Мэнгэт хар хамгаалаад л Энх-Амгалангийн саналыг хүлээж аваагүй байж, яаж ажлаа хийхгүй байна гэдэг үг амнаас нь гарч байна аа?

0  |  2
гомбо(192.82.65.195) 2019 оны 03 сарын 28

ХЭргийг илрүүлэнэ гэж сайд болсон хүний амлалт юу болсон вэ? шоронгоор явсан гээд байсан тэр бичлэгээ хийлгэсэн юм шиг болоод явчихлаа шүү. Арай тэр бүсгүйгээр оролдсон юм биш биз?

0  |  3
Zochin(66.181.160.13) 2019 оны 03 сарын 27

Ter tagnuuliin 2 ajiltang eruuden snuuj bga um bisn biz.

0  |  0
иргэн(112.72.2.206) 2019 оны 03 сарын 27

Ил болго.

0  |  0
АРД(202.9.43.94) 2019 оны 03 сарын 28

Эбий Хурц хоёр цагаа хүлээж байгаа бололтой, монгол улсын иргэн бүрийг зовоосон шаналал, гэмтэл, амь та дээр жив дахин үржиж зовлон болж ирэх цаг шүү дээ, УХААРЧ БАЙГАА ЮУ ЭСВЭЛ ТА ХЭД МӨНХИЙН УС УУСАН ГЭЭД БОДСООР Л БАЙНА УУ

3  |  0
Арн(103.212.116.93) 2019 оны 03 сарын 27

Энэ зүгээр халхавч болоод өөр юмыг араар нь сүнгэнүүлэх нь дээ

0  |  0
ЗОЧИН(139.5.216.251) 2019 оны 03 сарын 28

Энэ бол шоу бишээ. Жирийн хүмүүсийг яаж тамлан зовоож байгаа нь аймшиг. Элбэгдорж Хурц нарын жигшүүртэй ажиллагаа

3  |  0
ondor nastan(182.160.34.251) 2019 оны 03 сарын 27

bugd gereld garag, haranhuid daldlagdsan yu l baina bugd il tod bolog. shou bish.unend tulsan bna suu dee.

0  |  0
naraa(43.228.130.89) 2019 оны 03 сарын 27

ZOCHIN ta bitgii tenegt

0  |  0
зочин(202.70.34.38) 2019 оны 03 сарын 28

Зоригийн хэргээр шоу хийхээ болооч их хурлын гишүүдээ Нямдорж Оюунэрэдэнэ,Батзандан нараа та нар 2020 оны сонгуулийн шоугаа хийгээд байгааг ард түмэн чинь харж байгаа шүү

0  |  6
Бат(202.9.43.162) 2019 оны 03 сарын 27

Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй

2  |  0
Top