Ерөнхийлөгч ээлжит бус чуулганд хуулийн төсөл өргөн барьж, парламент дэмжсэнээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг солих санал оруулах эрхтэй болсон.
АТГ-ын дарга авлигатай тэмцэхгүй хэрэгтнүүдийг өөгшүүлж байгаа гэж төрийн тэргүүний зүгээс удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Мөн прокурорын удирдлагууд онц ноцтой гэмт хэргүүдэд ашиг сонирхлын үүднээс хандсан. Удаа дараа буцааж байсан гэж тодорхойлсон. Мөн шүүгчид өргөсөн тангарагаа зөрчиж байна гэж үзсэн юм.
Ээлжит бус чуулганаар хариуцлага тооцох, огцруулах хуулийн гарц бий болсон. Одоо хэзээ шинэ удирдлагуудыг өргөн барих вэ гэдгийг олон нийт хүлээж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас өгсөн мэдээллээр ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийнэ. Хаврын ээлжит чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн шинэ нэр дэвшигчдийг өргөн барина гэж мэдээлсэн юм. Харин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Сүхбаатар дүүргийн Прокурорын хэлтсийн ахлах прокурор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлсэн. Гэвч түүнтэй холбоотой их хэмжээний мөнгөний бичлэг олон нийтэд цацагдсан учраас Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх саналаа буцаажээ.
Сэтгэгдэл ( 8 )
Zagas tolgoinoosoo ehelj muudadag gej oros ahnariig zur ug bii. Manai 3 undurkuguus ehleed UIH gushuud, buh turiin said tusheetuud bugdeeree yalzarsan hulgaichuud. Tiim bolohoor dooshoo mun adilhan hulgaich avilgagchid suuj bga. Tsever hun alga.
Tsever xun oloxod udriin odiig xaraxtai adil niigem buzardan doroitson bna lam oldoxgui bol butsaxdaa zalna gdg bolox vii dee.
Nogoo Mahbaliin hereg uu bolj baina vee , ter yargachin , nohriin hereg shuuh hural hoishilloo geed baih um, Yahaaraa shiidegdej boldoggui um, buruu zamaar budaa teej horongojicon tuun dee erdej canaataigaar, egel ardiin huu , shudarga, toriin alban haagchiin ami naciig canaataigaa honoocon balmad aluurching yagaad shiitgehgui udaagaad bainaa, ingej udaaj baigaad ylgui gargah gej bainaa uu? yliin deed hemjee ogoh heregtei
Гайтай юм. Юунд нэр дэвшив дээ. Юун өндөр албан тушаалд очих. Одоо шоронд орох нь дээ. П
түрийний бөөснүүд толгойд гараад цус сорох ажлаа сайн хийж байна даа, ийм бөөснүүдээр өөрсдийгөө хамгаалуулсан МАНАН-гийн олгоархиудын гар хөлийг тайрахгүй бол энэ улс сүйрнээ, харин ч их хожуу эхэлж байна
өнөөдөр цэвэр хүнийг олох нь өвсөн дотор зүү хайхын дайтай болсон,Бүх шатанд зусарч шалчигнуур долдой тал засдаггүй үнэнч аливааг зөв талаас нь харж гарах гаргалгааг нь олдог шударга иргэдийн төлөөлөлийн хяналтийг бий болгох хэрэгтэй
Энэ хулгайчийг барьж шалгаач
Нэр цэвэр хүн бараг байхгүй болов уу даа