Өмнөговийн шүүхийн шийдвэрийн алба хаагч ХОТОД АЖЛААР ИРЭЭД БАЙХДАА амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч 38 настай, эрэгтэй Б бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач  ажлаасаа хэд хоногийн чөлөө авч, ажлын шугамаар Улаанбаатар хотод ирээд байхдаа амиа алдсан байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тийм хэрэг болсон нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.

Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт найзтайгаа архидан согтуурч байхдаа муудалцаж, найман удаа хутгалуулж амиа алдсан гэх мэдээлэл байна. Гэмт этгээдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.19) 2019 оны 03 сарын 30

Одоогийн болж буй зарим үйл явдалтай холбоотой хѳѳцѳлдѳх ажил бхйгаад ажлаасаа чѳлѳѳ авсан байж мэдэх юм. Алсан хүн нь эрүүгийн элемент ѳайсхн ч юмуу тийм харгисаар олон хутгалсан байхаар бодоход тэр талийгаач уг нь хаана ажиллаж байсан хүн юм болдоо.

0  |  0
Top