Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүхээс гэм буруутаад тооцож, ялын дээд хэмжээг оноосон билээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх мэдээллийг анх олон нийтэд дэлгэсэн байдаг. Эрүүдэн шүүж, ял тулгасан гэх үндэслэлээр тагнуулын хоёр ажилтанг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Түүнчлэн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд ил болгох шийдвэрийг гаргасан. Гэвч прокурорын байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт албан бичиг илгээж, эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэж болохгүй гэдгийг уламжилсан байна. Энэ дагуу ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгохгүй байхаар шийдсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2019.03.29/ хэвлэл мэдээллийнхэнд ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа 27 минут 8 секундын бичлэгийг үзүүллээ.
Төв аймаг дахь хорих ангийн доод хонгилд үйл явдал өрнөжээ. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангаагүй ямар ч цонх, агааржуулагч, бие засах газар байхгүй жижигхэн хоёр өрөөнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгах ажиллагаагаа бүхэл бүтэн 476 хоног үргэлжилжээ. Ингэхдээ ялтан Б.Содномдаржаа болон хүн амины хэргээр ял авсан ялтан И, ШШГЕГ-ын ажилтан Б нар ээлжлэн орж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэргээ хүлээхийг тулган шаардаж, дарамталж, зодож танхайрч байгаа үйл явц бичлэгт үлджээ.
Харин хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн 27 минут 8 секундын бичлэгт Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд, Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байна. Энэ үеэр Б.Содномдаржаагийн хавирга хугарсан нь тогтоогджээ. Харин ялтан Т.Чимгээг 40 минутын турш хэргээ хүлээхийг тулгаж, дарамталж байгаа Ц.Амгаланбаатарын яриаг бичлэгээс харж болно.
Сэтгэгдэл ( 4 )
Уул нь одоо бүх юм тодорхой болсон юм шиг санагдах юм. Хэн нэгэнд зохиомол хэрэг гаргаж ирж энэ хэргийг үүрд хаах сонирхол байсан нь батлагдлаа. Одоо тэр хүнээ нэн хурдан барьж шалгахтай холбогдуулан үйл ажиллагаагаа эрчимжүүлмээр юм Тэгэх байлгүйдээ.
бузар булайгаа нууж хаацайлах гэж ядахдаа ард олон үзүүлэхгүйгээр шийдэв бололтлтй одоо эба энхамгалан билэгт эрдэнбат үүлэнбаатар зоригт хурц гм хулгаруудын ээлж ирж бн даа зангиагаа засаад гуталаа өмсөөд 461-д тавтай морилно уу
ЯМААН САХАЛТ ГИЙТЛЭРИЙН МОНГОЛД ТӨРСӨН ХУВИЛБАР БОЛ ЭЛБЭГЭЭ...ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГАА ЯРГАЛЖ ТАМЛАЖ БАЙГАА ЯГ МӨӨН....ТЭР МАНАЙ АГУУ ХААНЫГ ШҮТДЭГ АХИЖ ТӨРӨХДӨӨ МОНГОЛД ИХ ХААНЫ ХОЙД ДҮРЭЭР ТОДОРНО ГЭДЭГ БСАН ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ БОСОО УЛААН ТИЙРАН БОЛЖ ИРСЭН БНА...
Чалчаа Элбэгдоржийн томилсон хүмүүс дээ. Прокурор нь Дорлигжав, ШШГГ Билэгт Шүүгч Зоригт нар байсан даа. Холбоотой зорилготой байсан байна.