“Grammy- 2004” наадамд нэр дэвшигч С.В.Судзиловский Монголд иржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

ОХУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, Оросын хөгжмийн сургуулийн үндсийг тавьсан мэргэжлийн хөгжимчдийн томоохон төлөөлөгчдийн нэг, П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын VI уралдааны шагналт, “Grammy Awards - 2004” наадамд нэр дэвшигч С.В.Судзиловский энэ өдрүүдэд Монголд айлчилж байна.

Тэрбээр өчигдөр /2019.03.28/ Монгол Улсын консерваторын концертийн танхимд  “Морин хийлийн тоглолт”-оо хийсэн бол өнөөдөр /2019.03.29/ “Мастер класс” хийх гэж байна. Түүний урын санд морин хийл хөгжмийн 130 гаруй концерт бий.

С.В.Судзиловский оркестртай нийлсэн бие даасан тоглолтуудаа дэлхийн ихэнх оронд тоглосон бөгөөд  Европ, Америк, Солонгос ба дэлхийн алдартай  Gewandhaus (Лейпциг), Royal Albert Hall (Лондон), Manuel de Falla Hall (Мадрид), Schauspielhaus (Берлин)-ны тайзнаа тоглосон.

С.В.Судзиловский анх удаа Оросод хийл болон морин хийл хөгжимд зориулсан «Муза ба Яруу найраг» тоглолтыг К.Сен-Санса оркестрын хамт тоглосон. Шлезвиг-Гольштейне (Германия), Мильштатте (Австрия), Лионе (Франци), Ульме (Шведия), Коорсхольме (Финлянди), Охриде (Македония) орнуудад зохион байгуулагддаг Олон Улсын томоохон хөгжмийн наадамд оролцохоос гадна Парисын Славины соёлын наадам, ОХУ-ын "Оросын өвөл", "Москвагийн одод" наадмуудад амжилттай оролцсон шилдэг уран бүтээлч юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top