“Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалтыг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Чуулга уулзалтад 1000 гаруй зочид төлөөлөгчид, 100 гаруй дотоод хөрөнгө оруулагчид оролцож байна. Энэ үеэр Монголын эрдэнэсийн баялаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн холбооны тэргүүн Ж.Рагчаадорж “Бид лиценз эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг холбож өгөх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж ажиллах үндсэн зорилготой. Энэ хүрээнд хөдөө орон нутагт тархай байгаа лиценз эзэмшигчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулахаар “Ухаалаг уул уурхай” төслийг Кёкүшюзан Д.Батбаяр санаачлагаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Ер нь орон нутгийн лиценз эзэмшигч хийгээд манай холбоонд санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалтаас эхлээд маш олон бэрхшээл гардаг. Тиймээс Кёкүшюзан Д.Батбаярын зүгээс бидэнд арга зүй, эдийн засгийн бодит тусламж үзүүлж хамтран ажиллаж, асуудлыг нэгдэж шийдэж байгаа туйлын баяртай байгаа. Энэ мэтчилэн цаашдаа лиценз эзэмшигчдийг бодлогын түвшинд анхаарах, хууль эрхзүйн чадамж бий болгох, орон нутгийн иргэдэд зөвөөр ойлгуулах зэрэгт анхаарах хэрэгтэй” гэдгийн онцлон хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
ugaasa udmaaraa luivarchinguud ra gii. hvvhdvvd n shulam gesen vg hvnii nuhurtei yvaldana ra indra ni
Батбаярын ээжийн төрсөн ах нь биз дээ.Ах дүүсээрээ нийлж ард түмнийг луйвардаж л байгаа шүү дээ.Ар өврийн хаалгаар сайн л юм лав хийгээгүй байх даа.
Мэдээлэлд ойрхон байсан нь баахан лиценз авчихаад түүнээ зарж ашиг олох нь зөв үү
Мэдээлэлд ойрхон байсан нь баахан лиценз авчихаад түүнээ зарж ашиг олох нь зөв үү