"Би нар" киноны дуу мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 30

Найруулагч  Ж.Сэнгэдорж бүтээл "Би нар" гэр бүлийн уран сайхны кино ирэх сарын 5-нд нээлтээ хийхээр зэхэж байгаа тус уран бүтээлийн дуу мэндэлжээ. Дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг Б.Батцэнгэл буюу реппер Quiza бичиж, дуучин Б.Баярцэцэг, Б.Батцэнгэл /Quiza/, "GUYS 666" хамтлагийн дуучин М.Мягмар, Г.Тэнүүн, загвар өмсөгч С.Сарнай, "Татар" хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, Э. Мөнхтөр, Б.Оюу болон Монголын хүүхдийн ордны найрал дуучид амилуулжээ. Мөн "Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч “Эгшиглэнт Чимээ” хамтлаг ч хөг нэмсэн байна. Клипний зураг авалтад дуучид бяцхан үрстэйгээ тогложээ.

Дашрамд сонирхуулахад, Монголын нийгэмд 1990-ээд оноос хойш өрнөж буй үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе, хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны нандин холбоо, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top