Авто спортын ОУХМ Н.Уртнасан агсны нэрэмжит “Мөнгөн шонхор авто кросс-2019” авто машины бартаат замын уралдаан өчигдөр /2019.03.30/ Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо. Уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Мөнгөн шонхор" клуб, аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран 17 дахь жилдээ зохион байгууллаа. Авто уралдаанд 36 тамирчин өрсөлдөв.
УРАЛДААНЫ ДҮН
1-р байр: ОУХМ, “Мөнгөн шонхор" клубын тамирчин, "Мастер кросс" уралдааны 37 дахь удаагийн аварга Д.Болдбаатар
2-р байр: “Мөнгөн шонхор клуб”-ын тамирчин Д.Мөнхтөр
3-р байр: Дундговь аймгийн Баянжаргалан сум “Ган хүлэг" клубын тамирчин Н.Нарансүх
4-р байр: “Мөнгөн шонхор" клубын тамирчин Х.Энхтөр
5-р байр: “Прайд" клубын тамирчин Б.Сод-Эрдэнэ
Уралдааны шилдэг механикчийн шагналыг Д.Дамдинхорлоо хүртэж, дэд байрт З.Отгонбаяр, гутгаар байрт Н.Наранхаш нар шалгарав.
ОУХМ, авто спортын шилдэг тамирчин Н.Уртнасан агсныг спортынхон "Мөнгөн Уртаа" хэмээдэг байлаа. Учир нь олон шилдэг уралдаанд аман хүзүүдэж, мөнгөн медаль хүртэж байсан түүний амжилт "Мөнгөн Уртаа" гэж олноо алдаршихад нөлөөлсөн юм. Тийм ч учраас мөнгөн медалийн тоогоороо авто, мото спортынхноо тэргүүлж байсан түүний онцгой амжилтыг санан дурсаж, Н.Уртнасан агсны ээж н.Норжинлхам энэхүү уралдаанд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн тамирчинд өөрийн гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ дагуу “Мөнгөн шонхор клуб”-ын тамирчин Д.Мөнхтөрд тэрбээр тусгай шагналыг олгосон юм.
Сэтгэгдэл ( 1 )
ийм уралдаан гэж юу бдаг юм. боливол таарна. 69 зассан болоод уралдаад ч бгаа юмуу яадаг ч юм.