Жинхэнэ кино зохиолыг хэрхэн бичдэг, бичсэн зохиолоо дэлхийн зах зээлд яаж зардаг талаар мэдэх хүн тийм ч олон биш. Харин энэ тухай маш системтэй нягт нямбай өгүүлэх "Кино зохиолчдын Библи" ном юм.
Дэвид Тройтерийн "Кино Зохиолчдын Библи" ном 2009, 2012 онуудад албан ёсны эрхтэйгээр найруулагч Д.Төрмөнх орчуулан мэргэжлийнхан болон сонирхогчдын гарт хүргэж байсан. Тэгвэл шинэчилсэн засвар, нэмэлт орчуулагатайгаар гурав дахь удаагаа дахин хэвлэгдэхээр болжээ.
"Кино Зохиолчдын Библи" ном эхний бүлэгтээ зохиолын төлөвлөгөө гэж юуг хэлэх, хоёрдугаар бүлэгт зохиолоо хэрхэн бичих арга замуудыг заасан бол номын дараачийн бүлгүүдэд зохиолын хэлбэр, хэв маяг ямар байх, зохиолоо хэрхэн зарах тухай гэх мэт кино урлагийн салбарын маш чухал мэдлэг, мэдээллийг багтаасан ном юм.
Сэтгэгдэл ( 0 )