Ц.Раднаа тэргүүтэй баг тамирчид амжилт дүүрэн эх орондоо ирлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Польш улсын Торун хотноо болж өнгөрсөн Хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс гурван алтан медаль, нэг мөнгөн медаль хүртсэн, ахмад тамирчин Ц.Раднаа өнөөдөр /2019.04.02/ эх орондоо ирлээ.

Дэлхийн 88 орны 5000 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд Монгол Улсаас 13 тамирчин оролцож, Ц.Раднаа 85 насны ангилалд 400 метр, саадтай 60 метр,  гурвын харайлтын төрөлд алтан медаль, нэг мөнгөн медаль хүртэж, медалийн тавцанд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн билээ. Мөн Монголын тамирчин, 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Т.Цэрэндолгорын хувьд ОУХМ цолтой бөгөөд мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь найман удаа түрүүлж байжээ. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтай(64.119.23.37) 2019 оны 04 сарын 03

Баяр хүргэе. Ёстой мундаг шүү

0  |  0
Top