Ирэх баасан гарагт "Best of Movie Swing" тоглолт болно

2019 оны 04 сарын 02

Энэ долоо хоногийн Баасан гарагт буюу 2019.04.05-нд Баян Монгол биг бэндийн киноны дуу хөгжмөөс толилуулах "Best of Movie Swing" тоглолт болно. Энэ жилийн тоглолтын хувьд өмнөх жилүүдэд тоглогдсон хөтөлбөрүүдээс сорчлон авч мөн шинэ дуу хөгжмийн бүтээлүүдээр баяжуулан "BEST" гэх тодотголтойгоор үзэгч, сонсгочдодоо хүргэх гэж байгаагаараа онцлогтой юм.

Улсын Филармонийн гоцлол дуучид болох Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр болон дуучин Б.Солонго нар тоглолтод оролцож киноны дуунуудыг тайзнаа эгшиглүүлнэ.

Баян Монгол биг бэнд үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг нь Best Of Movie Swing тоглолт билээ. Удирдаач С.Саруул-Одын удирдлагаар биг бэндийнхэн киноны хөгжмийн шилмэл бүтээлүүдээсээ сорчлон тоглож нэгэн үдшийг хамтдаа аз жаргал, баяр хөөртэйгөөр өнгөрүүлэхээр бэлтгээд байна.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/1727/ сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргүүлэн аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854-с лавлана уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top