ДАРХАН-УУЛ: Амаржих эмнэлэг ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Дархан-Уул аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Амаржих эмнэлгийн гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байна. Барилгын ажил 2018 оны наймдугаар сараас эхэлж өчигдөрийн /2019.04.02/ байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байгаатай Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан танилцлаа.

Орчин үеийн техник технологи, шийдлээр баригдсан энэхүү эмнэлэгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, Улсын их хурлын гишүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоног төхөөрөмжүүдийг хандивласаар байгаад амаржих тасгийнхан баяртай байна. Барилга угсралт, тохижилтын ажил дууссан бөгөөд ганцхан лефтийн асуудал хүндрэлтэй байгаа ажээ. Лефт ашиглалтад орсноор Амаржих эмнэлэг үйл ажиллагаа эхлүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top