”Ореn Моngolia” эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

“Open Mongolia” олон улсын тэмцээн 2011 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 2 -ны өдрүүдэд Улаанбаатар хотод МҮХАҮ-ийн танхимд зохиогдох юм. Тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон ОХУ-ын Буриад Улс, Новосибирск мужийн баг тамирчид оролцохоор хүрэлцэн ирээд байна.  Уг олон улсын тэмцээнийг Монгол туургатны "Урамтай шатар" холбоо, "Цэцэн нүүдэл" клуб хамтран зохион байгуулж байгаа юм. Эх орноо сурталчлах, шатрыг түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, улс түмнүүдийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг тэмцээнд түрүүлсэн шатарчин 500 ам.долларын шагнал хүртэнэ. Харин удаах байруудад шалгарсан тамирчид 100-300 ам.доллар. Үүнээс гадна ахмад, эмэгтэй, өсвөрийн, гадаадын гэсэн тусгай шагнал байгаа аж. Уг тэмцээнд 2000 хүртэлх рейтингтэй шатарчид оролцох бөгөөд швейцарь системээр есөн өрөг тоглоно.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top