Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Од ба Гэгээ" кино залуусын анхаарлын төвд байна. Киноны гол дүрд тоглосон Б.Дөлгөөн, тус киноны дуу ялангуяа үзэгчдийн сонирхолд нийцэж, залуусын дунд хит болж байна.
Сонирхуулахад, тус кино зохиолыг бичих санааг анх гаргаж, өөрөө гол дүрд нь тоглон, киноныхоо дууг дуулсан Б.Дөлгөөн бол "Голомт" банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалангийн хүү юм. Банк салбарын лидерүүдийн нэг Д.Баясгалан амьд хөгжим сонирхдог хүүгийнхээ сонирхол, авьяасыг багаас нь дэмждэг байжээ. Тийм ч учраас Магнолиан хэмээх уран бүтээлийн нэрээрээ Б.Дөлгөөн энэ цаг үеийн залуусын урлагийн мэдрэмжийг хөглөж, аав, хүү хоёрын урлагт шимтсэн бодол алдаагүй байсан нь харагдаж байна гэлтэй. Магнолиан ихэвчлэн англи хэл дээр дуугаа гаргадаг бөгөөд түүний ямар их авьяастайг шинэ киноны дуунаас нь харж болно.
Сэтгэгдэл ( 1 )
шаана биз энийгкино гэхгүй ээ үзсэндээ маш их хармасж байна.