“Баянмонгол” чуулгын хөгжмийг 250 сая төгрөгөөр шинэчлэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.04.03/ болж өндөрлөлөө. Хуралдаанаар Улсын Филармонийн “Баянмонгол” жазз, найрал хөгжмийн чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхээр болжээ. Шаардагдах 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрөв.

“Баянмонгол” чуулга 50 жилийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байжээ.  "Баянмонгол" чуулгаас төрөн гарсан уран бүтээлч, уран бүтээлүүд Монголд орчин цагийн  эстрад, рок поп, жазз урлагийг хөгжүүлэх суурь болж өгсөн байдаг билээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(64.119.24.119) 2019 оны 04 сарын 03

zasagiin gazartaa mon UIH daa BAYRLLAA

0  |  0
Top