Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг, Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ батлах замаар Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг чөлөөлсөн. Орныг хүнийг томилох асуудал яригдаж байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж,  Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид олонхийн санал авчээ. Иймд Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм байна.

Харин Монгол Улсын Ерөнхий Прокурорын албан тушаалд Ерөнхий Прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханы нэрийг дэвшүүлсэн тухай мэдээлэл байна.

Улсын Ерөнхий прокурор, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.25.216) 2019 оны 04 сарын 04

ХАМГИЙН ГОЛ НЬ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ШУДАРГА Л АЖИЛЛАЖ ЧАДВАЛ МӨНГӨ ЭРХ МЭДЛИЙН БООЛ БОЛОХГҮЙГЭЭР ЦУС НУЛИМАСГҮЙ ЦЭВЭР МӨНГӨӨР БАЯН ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ АЖИЛЛАЖ БОЛДОГИЙГ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ЯДУУ БАЙЖ БОЛОХГҮЙ ЦУС НУЛИМСАНД ХУТГАЛДААГҮЙ МӨНГӨ ХҮНИЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ.АМЖИЛТ ХҮСИЕ.АРД ТҮМЭН АВЛИГАЧ ДАРАНГУЙЛАГЧДАД ДАХИН ДАРЛУУЛАХГҮЙ ХҮЧТЭЙ ЧАДАЛТАЙ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН.ЖААХАН ЦАГ АЛДСАН БОЛ ИРГЭНИЙ ДАЙН ГАРЧ ХУВАЛЗНУУДЫГ ГЭР БҮЛТЭЙ НЬ ХҮЙС ТЭМТЭРХЭД БЭЛЭН БАЙСАН ШҮҮ ГЭДГИЙГ ЦАГ ҮРГЭЛЖ САНАЖ ТӨР ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ШУДРАГААР ЗҮТГЭЭРЭЙ.

0  |  0
Top