ДАРХАН-УУЛ: Хугацаа нь дууссан, зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнийг устгав

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл ажилладаг. 

Тус зөвлөлөөс хугацаа нь дууссан, хууль бусаар зөвшөөрөлгүй зарагдаж байсан архи согтууруулах ундаа, зөвшөөрөлгүй цэгт зарагдаж байсан тамхи, хугацаа нь дууссан гурилан бүтээгдэхүүнийг албан ёсны хогийг цэгт устгалд орууллаа. Цаашид иргэд чанарын шаардлага хангахгүй, сав баглаа боодолгүй, хадгалах хугацаа дууссан бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хураагдсан эд зүйлсийг устгах ажилд Дархан сумын 3,13 дугаар багийн иргэн Б.Билэгсайхан, Б.Адъяасүрэн нар хөндлөнгийн гэрчээр байлцлаа. 

darkhan.gov.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top