Ерөнхий сайд Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2019.04.04/ Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар Их хурал болж байна. Холбооны Их хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нарын улстөрчдөөс гадна цэрэг, цагдаагийн дарга нар, ахмад алба хаагч зэрэг 300 гаруй хүн оролцож байна.  

Дөнгөж сая холбооны тэргүүнийг сонголоо. Нийт 950 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдов.

Монгол цэргийн нэгдсэн холбооны бүтэц зохион байгуулалтын хувьд тэргүүн болон Удирдах зөвлөлийн 31 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй байх аж. Холбооныхоо ээлжит Их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус хурлыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж байхаар тогтжээ. Холбооны зорилго нь залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлэн бодлого, үзэл баримтлалыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын төр, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлэх гэж тодорхойлов.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөөрхий дөө монгол(66.181.190.196) 2019 оны 04 сарын 04

Хүрэлсүх монгол төрийн ерөнхий сайд боловч нэгэн намын дарга шүү дээ эрхэм генерал хурандаа нараа энэ талаас нь харсан юм уу Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээ намын даргаар тавиад монголд ёс зүй байна уу

0  |  0
ene holboo yu hiih?(115.171.244.183) 2019 оны 04 сарын 05

Eronhiilogch,eronhii said nar maani yum l bol tsereg armiihaa ur chadvariig deeshluuleh, zevseg tehnihkee shinechleh yum ih yarih bolloo doo. Henteigee baildah geed baigaa yum bol?! Id hiij buteedeg nasnii zaluusaa ”enhiig sahiulah gesen goe nereer bambai hiij holsnii tsergeer haluun orond yavuulj baigaa ni her zov yum bol doo. Tendeesee setgel zuin oorchololtei boloh manaid baidaggui haluun ornii ovchin teej irh geed muu ur dagvar ni ihe ih. Manai zevsgiin toog Oros ah nar negd negengui medej baigaa geed ...? Tsergiin holboo gegch ni yu hiih yum bol. Tsereg armia surtaldaj shouydah uu?

0  |  2

1  |  0
зочин(202.179.31.242) 2019 оны 04 сарын 04

Зарим сэтгүүлчдийн өмнөөс хошного хүртэл улайх юм даа. ХҮРЭЛСҮХИЙГ СОНГОГДОВ гэхээр юу гэсэн үг болж байгаа юм бол доо?

0  |  0
Зөв(59.153.115.236) 2019 оны 04 сарын 04

Зөв

0  |  0
зөв (59.153.112.100) 2019 оны 04 сарын 04

зөв зөв залуучуудыг манлайлсан ажил хийх хэрэгтэй тэгэхгүй бол солонгос эмэгтэй шиг царай зүстэй үлбэгэр хүмүүс их болллоо доо

1  |  0
mongol(43.228.128.195) 2019 оны 04 сарын 04

Юугаа ч мэдэхгүй нөхдүүд мандат өргөн Цэрэг болон бусад хүчний байгууллагыг МАНы өмнө өргөн барилаа

0  |  0
Top