Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Монголын оюун ухааны академиас “Ой тогтоолт-2019" ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тэмцээн маргааш /2019.04.05/ эхэлнэ. Энэ долоо хоногийн баасан, бямба гарагуудад “Corporate Convention center“–д 08:00-15:00 цагийн хооронд тэмцээн зохион байгуулагдах юм.
Тус тэмцээнд академийн үндсэн болон гэрээт салбарын нийт 108 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр 3 насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулна.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа нийлбэр дүнгээр эхний гурван байрт шалгарсан тамирчдад цом олгохоор болжээ. Нас насны ангилалд 3 цом, нийлбэр дүнгээр 3 цом, 90 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө.

Мөн энэ  тэмцээний дараа энэ сарын 7-нд Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит “HUMAN CALCULATOR - 2019” түргэн бодолтын аварга шалгаруулах VI тэмцээн “Corporate Convention center “-д зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд түргэн бодолтын сургалтад бүтэн жил ба түүнээс дээш хугацаанд тасралтгүй хичээллэсний үр дүнд тэмцээний дөрвөн төрлийг бүрэн эзэмшсэн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх ажээ. Тэмцээнд Улаанбаатар хотын үндсэн болон гэрээт салбаруудаас 65 тамирчин, орон нутгийн гэрээт салбаруудаас 28 тамирчин, Академийн харьяа “Язгуур” бага сургуулиас 23 тамирчин, нийт 116 тамирчин оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top